Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Сурагчдын бие даалтын 7 хоног нийслэлд өнөөдрөөс эхэллээ

2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног нийслэлд эхэллээ. Гуравдугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд үргэлжилнэ.

  • Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй.
  • Музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

1. БАГА АНГИ

Зохион байгуулах үйл ажиллагаа, түүнд сургуулийн захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн оролцох, юу хийх талаарх ЗӨВЛӨМЖ:

Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.

Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ:

  • Хувь хүний хөгжил төлөвшил
  • Бие даан суралцах
  • Бүтээлчээр сэтгэх
  • Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
  • Зөөлөн ур чадвар

Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:

  • Төсөлт ажил
  • Соёл,урлаг, спортын арга хэмжээ
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:

  • Танхим
  • Номын сан
  • Музей
  • Үйлдвэрийн газар
  • Малчны хотонд гэх мэт

2. ДУНД АНГИ /VI-IX/

Бие даалтын 7 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Суралцагчид ямар чадвар эзэмших вэ:

  • Бусдыг хүндэтгэх
  • Эерэг хандлага
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Хамтран ажиллах

Ямар үйл ажиллагаа зохион байгуулж болох вэ:

  • Төсөлт ажил
  • Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх үйл ажиллагаа
  • Номын сантай танилцах, сонирхсон номоо унших
  • Музей үзэх, өв уламжлал судла
  • Урлаг спортын чөлөөт арга хэмжээ
  • Байгаль орчноо хамгаалъя зорилтот ажил
  • Эцэх эх, асран хамгаалагчийн ажлын газраар зочлох
  • Үйлдвэр үйлчилгээний газруудтай танилцах
  • Гамшиг /эрсдэл/-аас хамгаалах сургалт зохион  байгуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт

3. АХЛАХ АНГИ /X-XII/

Зохион байгуулж болох үйл ажиллагааны чиглэл

  • Төсөлт ажил
  • Байгаль орчноо хамгаалъя зорилтот ажил
  • Гамшиг /эрсдэл/-аас хамгаалах сургалт зохион байгуулах
  • Орон нутаг өв уламжлалаа судлах
  • Музей үзэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
  • Сайн дурын ажилд оролцох
  • Урлаг спортын чөлөөт арга хэмжээ

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан