Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо

Урлагийн олон төрлийг хөгжүүлж, урлагийн сургуулиудын оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршлага солилцох зорилгоор “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо.

НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан уг наадамд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Италийн театр урлагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Тодруулбал, 

  • “Шилдэг ярианы техниктэй оюутан”: СУИС-ийн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” бүтээлийн О.Анхбилэг
  • “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Б.Эрдэнэсүрэн
  • “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Чивчирсэн чавхдас” бүтээлийн Г.Гүрбазар
  • “Шилдэг тайзны зураач”: СУИС-ийн “Эвгүй дөрвөн амьтан” бүтээлийн тайзны зураач Б.Ундрал
  • “Шилдэг зохиолч”: СУИС-ийн “Independent woman” бүтээлийн зохиолч О.Анужин
  • “Шилдэг эмэгтэй жүжигчин”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Г.Анухатан
  • “Шилдэг эрэгтэй жүжигчин”: СУИС-ийн “Суугуул” бүтээлийн С.Содбал
  • “Шилдэг найруулга”: СИТИ их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн найруулагч Б.Мөнхмаа
  • “Шилдэг уран сэтгэмж”: ОХУ-ын Екатеринбург хотын театрын урлагийн сургуулийн “Мөрөөдөгсөд”
  • “Шилдэг сонгодог бүтээл”: СИТИ их сургуулийн “Чивчирсэн чавхдас”
  • “Шилдэг үндэсний бүтээл”: СУИС-ийн “Их нүүдэл”
  • “Шилдэг дэлгэцийн бүтээл”: 
    • Дэд байр - СУИС - “Тораг” баг “Амлалт”
    • Тэргүүн байр - СУИС - Синнефа” баг “Heart”
  • “Шилдэг бүтээл”: СУИС - “Эвгүй дөрвөн амьтан”  нар тус тус шалгарав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан