99100661
info@assa.mn
Билгийн
Доллар (USD)
Улаанбаатар
ЭХЛЭЛ
МоАХ
УЛС ТӨР
ЭДИЙН ЗАСАГ
УУЛ УУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
СОЁЛ УРЛАГ
СПОРТ
БОЛОВСРОЛ
НИЙГЭМ
ФОТО
ЭКОЛОГИ
зар
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Атар IV аян" экспортын чиг баримжаатай газар тариаланг бий болгоно
Tsolmon
2025-3-29
0
Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр баталсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж буй. “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь тус зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бөгөөд улс орны эдийн засгийг бэхжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь ухаалаг, дэвшилтэд технологи бүхий экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготойг онцолж, аяныг төр, хувийн хэвшил, тариалан эрхлэгчдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
“Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Энэ дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьснаас гадна хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна.
“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх,
экспортыг нэмэгдүүлэх,
т
ариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,
т
аримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байна. Монгол Улс 1959 онд Атрын I аяныг зарлаж атар газар эзэмшин, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бол 1976 онд эхэлсэн “Атрын II” аяны үр дүнд тариалангийн талбайг тэлж, гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан ургацаа экспортолж эхэлжээ. Харин 2008-2010 онд Атрын III аяныг хэрэгжүүлж 270 мянган га байсан тариалангийн эргэлтийн талбайг 760 мянган га-д хүргэж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон түүхтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь хөдөө аж ахуйн техник, технологийн үзэсгэлэнтэй танилцлаа. Үзэсгэлэнд газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй хөрс боловсруулах, тариалах, ургамал хамгаалах, ургац хураах зориулалттай техник тоног төхөөрөмжүүд, ургамал хамгааллын бодис, бордоог олон нийтэд танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллага Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Хот хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Засгийн газрын яамдаас орон нутагт шилжсэн анхны яам юм. Ерөнхий сайд тус аймагт шилжин ирж ажиллаж буй ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа найман байгууллагын 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ. Тэдэнд ипотекийн зээлийн урьдчилгаа олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудалд нь анхаарч байна. Ерөнхий сайд төрийн бодлогыг түүчээлэн дэмжиж буй албан хаагчдадаа талархал илэрхийлж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад оролцсон алба хаагчид Дархан-Уул аймагт амьдрах орчин таатай, орон нутгийн нэмэгдэл авахаас гадна төрөөс орон нутагт ажиллаж буй залуу гэр бүлд орон сууцны урьдчилгаа олгож буй нь том дэмжлэг болж байгааг ярилаа. Харин давхар зээлийн асуудал зарим алба хаагчдад хүндрэл учруулж байгаа бол цахимжилтыг төрийн байгууллагуудад эрчимтэй нэвтрүүлснээр цаг хугацаа, зардал хэмнэх боломжтойг ярилаа.
ЖИРГЭХ
ХУВААЛЦАХ
0 Сэтгэгдэл
Шинэ мэдээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг.
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жил ирэх өндөрлөж, сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд 9 долоо хоног хичээллэнэ. Улмаар гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэх хуваарьтай байна.
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тэмцээний урьтал болгож шугаман бүжгийн сургалтад багууд, иргэдийг хамруулсан нь үр дүнгээ өгч, тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болголоо.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Хууль ёсны өвлөгч та нотлох баримт, бичиг бүрдүүлэн нотариатын байгууллагад хандан өв хүлээн авах боломжтой.
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.
Хамгийн их уншсан
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
2026.05.22
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
2026.05.22
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
2026.05.24
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
2026.05.22
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
2026.05.22
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
2026.05.22
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
2026.05.22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
2026.05.22
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
2026.05.22
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
2026.05.22
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
2026.05.22
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
2026.05.22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
2026.05.22
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
2026.05.25
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
2026.05.25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
2026.05.26
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
2026.05.26
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
2026.05.26
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
2026.05.26
САНАЛ АСУУЛГА