Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
10-14 насны хүүхдүүд улаанбурханы халдварт илүү өртөж байна

ХӨСҮТ баасан гараг бүр томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлдэг болсон юм. Өнөөдрийн хурлаар дараах мэдээллийг өгөв.

Сүүлийн үед салхин цэцэг, хоолны хордлогын халдварууд мөн нэмэгджээ. Манай улсад гурван бүсэд улаанбурханын халдвар голомтлон гарсан.  Нөхөн дархлаажуулалтад харагдах иргэдийн тоо өссөн байна.   

Гэвч дээрх гурван бүсэд халдвар нэмж бүртгэгдсээр байна. 10-14 насны хүүхдүүд улаанбурханы халдварт илүү өртжээ. Тэдний олонх нь вакцин хийлгээгүй байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй байна.    

-Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.

 

Томуу, томуу төст өвчний халдвар улсын хэмжээнд алаг цоог хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэн тул ээж аавууд хүүхдээ дулаан хувцаслаж байхыг зөвлөв. Сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандсан иргэдийн тоо өвлийн саруудынхаас буураагүй байна.        

Хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу. Эдгээр утсанд 24 цагийн турш хандаж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан