Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ.

Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.

Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.

Цаашид группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүрэг бүрт байгуулсан зөвлөлөөр оруулж, биеэр ирэхийг шаардахгүй. Харин олон улсын жишигт нийцүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болох юм.

Энэ удаагийн уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Магадлалын төв зөвлөлийн холбогдох төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын үеэр олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлж зөвхөн өвчний оношоор бус үйл ажиллагааны үйлдлийн чадавхыг үнэлэх, нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж олон улсын туршлага солилцох, сургалтад холбогдох мэргэжилтэн нарыг хамруулах асуудлаар мөн санал солилцсон байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан