Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах ажлын хэсэг хуралдав

Улсын Их Хурлын даргын 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.Хуралд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд,  Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн нар оролцов.Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалсан бөгөөд, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулж буй олон улсын туршлага, судалгааны талаар болон дэмжлэг үзүүлэх багийн асуудлыг  хэлэлцлээ.Энэ үеэр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаач Б.Нургүл “Виртуал хөрөнгө болон төв банкны цахим валютын эрх зүйн зохицуулалт: Улс орнуудын туршлага” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, тайлангаа танилцууллаа.Мөн виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл боловсруулах төлөвлөгөө гаргах, хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх багийн бүтэц, зохион байгуулалтын чиглэлээр харилцан санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан