Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Зургаан настны нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг ирэх сараас орон нутагт хийгдэж эхэлнэ

“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4%, шүдний цоорол 79.9%, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66%-тай явж байна.21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх 4 дүгээр сараас эхлүүлнэ. Энэ хүрээнд сурагчдад хийж буй нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 2025 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан