99100661
info@assa.mn
Билгийн
Доллар (USD)
Улаанбаатар
ЭХЛЭЛ
МоАХ
УЛС ТӨР
ЭДИЙН ЗАСАГ
УУЛ УУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
СОЁЛ УРЛАГ
СПОРТ
БОЛОВСРОЛ
НИЙГЭМ
ФОТО
ЭКОЛОГИ
зар
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ
Tsolmon
2025-3-26
0
Засгийн газрын хуралдаан
2025-03-26
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сэлбэ дэд төв
анхны
жишиг
“
20 минутын хот
”
бол
но
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
танилцууллаа.Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв. Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг 2020 оноос эхлүүлжээ. 45,610 хүн амд зориулан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг хот тосгоны барилгажилтын норм, дүрмийг баримтлан төлөвлөсөн бөгөөд анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10,068 өрхийн 113 орон сууц, 17,7 км авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам, 3,6 га тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, мөн нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.Дэд төвийн барилгын ажлыг дөрвөн багц болгож эхний хоёр багцын тендерийг зарласан, ирэх долоо хоногт нээнэ. Дараагийн хоёр багцыг ирэх сарын эхний долоо хоногт зарлах ажээ.Танилцуулгатай холбоотой шуурхай штабын гишүүд санал солилцож, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Газар чөлөөлөлтийн сан” байгуулахаар төлөвлөж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нийслэлийн Шуурхай штабын анхдугаар хуралдааныг 2025 оны нэгдүгээр сарын 14-нд хийж эхэлснээс хойш штабын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 15 тогтоол, 24 танилцуулга нийт 39 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох шийдвэрийг гаргажээ
.
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан
Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
шийдвэрлэлтийн мэдэгдлийг
“И-Монгол” системээр иргэнд хүргэ
нэ
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад
Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Х
үсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системыг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг цахим төлбөрийн баримтын системээр шалгах, шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх
,
Төрийн үйлчилгээний "e-business.mn" системд нэгтгэх арга хэмжээг
ирэх тав
дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-
т даалгалаа.
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөр
өл
олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна.
Таван
аймгийн атар газ
арт
тариалан
эрхлэх хүсэлт ирүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
т туссан
“Атар-
IV
тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг
хэрэгжүүлэх
Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол
нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
А
яны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх юм. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болно
.
Тус тогтоолоор
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан
. Х
өрс, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсд
э
лийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг
таван
зорилт, 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлө
ж байна.
2025 оны эхний улиралд
дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
▪ Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуул
ж байна.
▪ Хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан. Зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлснээр тариалангийн үйлдвэрлэлд хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал
т
татах боломжтой.
▪ Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Одоогоор
таван
аймгийн 63.2 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр о
р
уулахаар санал ирүүл
жээ.
▪ Улсын хэмжээнд нийт 34,930 тн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас иргэн, аж ахуй нэгж өөрийн хэрэгцээнд 32257 , худалдан борлуулахаар 2673 тн үр бэлтгэсэн. ХААК дээр Үрийн улаанбуудайн нөөц 9134,52 тонн байснаас 3268.87 тонн борлуулж, 5865.65 тн үлдэгдэлтэй байна. 18199 тн үрийн төмс бэлтгэснээс өөрийн хэрэгцээнд 6853 тн, худалдан борлуулахаар 11692 тн үр бэлтгэсэн дүн мэдээтэй байна.
▪ Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэх
эд
1.4 тэрбум төгрөгөөр
зургаан
төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүл
эх зэрэг арга хэмжээ авч байна.
ЖИРГЭХ
ХУВААЛЦАХ
0 Сэтгэгдэл
Шинэ мэдээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг.
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жил ирэх өндөрлөж, сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд 9 долоо хоног хичээллэнэ. Улмаар гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэх хуваарьтай байна.
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тэмцээний урьтал болгож шугаман бүжгийн сургалтад багууд, иргэдийг хамруулсан нь үр дүнгээ өгч, тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болголоо.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Хууль ёсны өвлөгч та нотлох баримт, бичиг бүрдүүлэн нотариатын байгууллагад хандан өв хүлээн авах боломжтой.
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.
Хамгийн их уншсан
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
2026.05.22
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
2026.05.22
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
2026.05.24
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
2026.05.22
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
2026.05.22
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
2026.05.22
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
2026.05.22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
2026.05.22
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
2026.05.22
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
2026.05.22
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
2026.05.22
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
2026.05.22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
2026.05.22
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
2026.05.25
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
2026.05.25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
2026.05.26
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
2026.05.26
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
2026.05.26
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
2026.05.26
САНАЛ АСУУЛГА