Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нүүрсний төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйц буюу 50 хувиар буурууллаа

Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан боллоо.Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн.Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, зарим шийдвэрүүдийг гаргалаа.Хурлаар Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан ажлын хэсгийн тайланг сонсож, үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлэлцлээ.Мөн томилолтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн, шийдвэрлэх шаардлагатай саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш дараах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.Төмөр замын нүүрс тээврийн зардлыг бууруулж, тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулав.Биржийн журамд өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлэв. Ингэснээр 1 сая тонны нүүрсний захиалга ирээд байна.Уул уурхай, биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулахаар болов гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан