Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих Платформын төсөл эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, “Цагаан Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих Платформын төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрлэлийг, ялангуяа ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортыг нэмэгдүүлэхийг зорьж буйг онцлов.

Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд боловсруулаагүй түүхий ноолуурын 40 хувийг хангадаг ч түүхий эдээ шууд экспортлох нь эдийн засгийн үр өгөөж багатай. Дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулагддаг тансаг зэрэглэлийн ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай техник, технологийн шинэчлэл, чадварлаг ажиллах хүчин дутагдалтай байгааг ХХААХҮ-ийн сайд тодотголоо.

Монголын ноолуурын салбарыг хөгжүүлэхэд олон улсын байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалт, туршлага нэн чухал юм. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах нь “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгаж, Монгол Улсын ноос, ноолуурын салбарыг дэлхийн жишигт хүргэх боломжийг бүрдүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.

Ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн түвшинг сайжруулж, малчдыг чадавхжуулах, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай.

“Цагаан алт” хөтөлбөр нь зөвхөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бус, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежмент, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж буйгаараа онцлог юм. Өнөөдөр байгуулсан “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих Платформ нь Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлж, дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд онцолсон юм.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан