Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Өнөөдөр Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

2025 оны гуравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын  25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 27-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм , өдөртөө 13-18 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм , өдөртөө 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан