Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээлд дахин арилжаалах боломжтой болов

Зургийг: С.Батсайхан

Худалдан авагч тал авсан нүүрсээ татан авахгүй байгаагаас болж хил дээр 10 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна.Уул уурхайн биржийн арилжааны идэвх өмнөх онтой харьцуулахад эрс буураад буй энэ үед нүүрсний форвард гэрээг хоёрдогч зах зээл дээр дахин арилжаалах боломжтой болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Ингэснээр хөрвөх чадвар нэмэгдэж, биржийн арилжаа идэвхжиж, мөн худалдан авагч талд уян хатан нөхцөл бүрдсэнээр хил дээр үүссэн нүүрсний овоолгыг арилгах эерэг үр дагавартайг тодотгож байна.Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал: хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Ханги-Мандал чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав.Нүүрсний үнэ унасны улмаас худалдан авагч тал хагас жил орчмын өмнө өндөр үнээр авсан нүүрсээ татан авахгүй байгаагаас болж хил дээр 10 сая тонн нүүрсний овоолго үүсээд буйг Сангийн сайд мэдээлж байв.Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдаар ахлуулан байгуулсан юм.

Эх сурвалж: Блүүмбэрг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан