Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ

Сургууль, багш, суралцагч болон эцэг эх, асран хамгаалагч хоорондын өдөр тутмын харилцаа нь Facebook нийгмийн сүлжээгээр тогтмол хэрэглээтэй болсоор удаж байна.

Суралцагчид даалгавраа хийхийн тулд заавал Messenger болон гадны сошиал апп суулгах шаардлагатай болдог.

Харилцаа, хүрээлэл, контентын үндэсний сошиал платформ байхгүй тул Монголчууд бүгд Facebook–ээс хэт хамааралтай болсон.

Хүүхэд, хүүхдийн боловсрол, гэр бүлд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, тусгаарлах боломжгүй, хортой контент ихтэй.

Хүүхдэд чиглэсэн дотоодын дижитал контент бүтээгч нарт зориулсан түгээх, орлого олох дундын платформ байхгүй.

Боловсролын сайд П.Наранбаяр нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.

Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын байгууллагын орчинд гаднын нийгмийн сүлжээг хязгаарлах боломж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн одоогийн хэрэглээг нөхөх үндэсний платформыг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Уулзалтаар сургуулийн орчинд аюулгүй хяналттай, цэгцтэй харилцааг бүрдүүлэх боломжтой групп/хүрээлэл, чатад суурилсан Mongolnet үндэсний цахим сүлжээг танилцууллаа.

Уг платформыг сургуулийн орчинд нэвтрүүлснээр ХУР/ДАН-гаар баталгаажсан хэрэглэгч, сургуулийн олон нийттэй харилцах албан ёсны хуудас, анги бүлгийн хүрээлэл, чат болон баталгаатай бүх төрлийн цахим контентыг түгээх боломжийг бүрдүүлсэн нь бидний хойч ирээдүй болсон ЕБС-ийн сурагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бий болгох юм гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан