Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна

 

ЦЕГ-аас өнөөдөр /2024.02.26/ мэдээлэл хийлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван, ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлэх Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон. Газрын бүрэлдэхүүнд иргэдэд учирсан хохирлыг шуурхай нөхөн төлүүлэх зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв буюу шуурхай ажиллагааны хэлтсийг байгуулсан. Цахим залилан хийсэн этгээдүүд иргэдийн мөнгийг авахаас өмнө таслан зогсоох зорилгоор энэ хэлтсийг байгуулаад ажиллаж буй юм.

Сүүлийн үеийн судалгаагаар кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс, виртуал хөрөнгийн хэтэвч, бусдын нэр дээр авсан үүрэн холбооны утасны дугаар, олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэн цахим залилан хийж байна.

Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээллийг хүлээн авч, 300 дуудлага мэдээлэлд нь нийт мөнгөн дүнгийн 60.1 хувьд буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийсэн. Дуудлага мэдээллийн төрлөөр нь авч үзвэл: 

  • Цахим залилангийн 561 дуудлага хүлээн авснаас 243 дуудлага мэдээлэлд учирсан хохирлын дансыг тухайн мөчид царцаасан.
  • Цахим халдлагын 289 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 39 дуудлага мэдээлэлд нь хууль бусаар олж авсан мөнгөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
  • Андуурсан гүйлгээ 49 байснаас 14 дансанд хязгаарлалт хийсэн.
  • Цахим мөрийтэй тоглоомын 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн.
  • Худал мэдээлэл тараах 13 дуудлага мэдээлэл, нийт 943 дуудлага мэдээлэл дээр ажилласан.
  • 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийг иргэнд нь буцаан өгсөн.

Иргэд цахим орчинд байршуулсан хуурамч зард итгэж их хэмжээний мөнгө шилжүүлж хохирч байна. Тухайлбал, байр, машин худалдах зар, сүүлийн үед өвс худалдана гэсэн зард итгэж мөнгө шилжүүлэн хохирч байна. Хэрэв та цахим залиланд өртсөнөө мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар холбогдож, мэдэгдээрэй. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн ажилтан 24 цагаар жижүүрлэж, банкны ажилтантай 24 цагийн турш холбогдон ажиллаж учирсан хохирлыг тэр даруйд нь банкинд царцаагаад, иргэнд нөхөн төлүүлэх чиглэлээр ажиллаж байна гэв. 

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Цахим тоглоомын эзэд л бн даа тэгвэл.Санхүүг шалгахад тодорхой болнр
Хамгийн их уншсан