“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Маргарет Тэтчер 87 насны ойгоо тэмдэглэлээ
Төмөр хатагтай хэмээх нэрээрээ түүхэнд бичигдэн үлдсэн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер өчигдөрхөн 87 насны ойгоо тэмдэглэлээ. Нас дээр гарч, бие тэнхээ нь сайнгүй байх болсноос хойш төдийлэн олны өмнө харагдахаа больсон Тэтчер хатагтайг ойн баярын оройн зоог барихаар хүүхдүүдтэйгээ гарах үеэр англичууд харлаа. Хэдий Маргарет Тэтчер төмөр хатагтай гэгдэж байх үетэйгээ харьцуулашгүй өтөлсөн ч намбалаг сайхан хувцасладаг хэвээрээ байна шүү хэмээн харсан хүмүүс баярлан, урт удаан наслахыг ерөөж байжээ.
Гэрээсээ барагтай бол гарахаа болсон хатагтай Тэтчерийг хүү Марк болон түүний эхнэр Сара нар Грийнс хэмээх тансаг зоогийн газарт аваачин, насны ойг нь хамтдаа тэмдэглэжээ. Энэхүү ойн баярт М.Тэтчерийн охин Кэрол харагдаагүй байна. Хатагтай Тэтчерийн охин ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байдгаас ойн баярт нь ч ирээгүй бололтой.


Сүүлийн 10 жилийн дотор хэд хэдэн удаа харваж, бие тэнхээ нь дордсон Маргарет Тэтчерийн хувьд гэртээ өөрийн дуртай түшлэгт сандал дээрээ суугаад сонгодог хөгжим сонссоор өдрийн өнгөрүүлдэг болсон хэмээн түүний ойр дотныхон хэвлэлд ярьжээ. Түүний нөхөр сэр Дэнис есөн жилийн өмнө хорвоог орхисон юм.

Төмөр хатагтай хэмээх нэрээрээ түүхэнд бичигдэн үлдсэн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер өчигдөрхөн 87 насны ойгоо тэмдэглэлээ. Нас дээр гарч, бие тэнхээ нь сайнгүй байх болсноос хойш төдийлэн олны өмнө харагдахаа больсон Тэтчер хатагтайг ойн баярын оройн зоог барихаар хүүхдүүдтэйгээ гарах үеэр англичууд харлаа. Хэдий Маргарет Тэтчер төмөр хатагтай гэгдэж байх үетэйгээ харьцуулашгүй өтөлсөн ч намбалаг сайхан хувцасладаг хэвээрээ байна шүү хэмээн харсан хүмүүс баярлан, урт удаан наслахыг ерөөж байжээ. Гэрээсээ барагтай бол гарахаа болсон хатагтай Тэтчерийг хүү Марк болон түүний эхнэр Сара нар Грийнс хэмээх тансаг зоогийн газарт аваачин, насны ойг нь хамтдаа тэмдэглэжээ. Энэхүү ойн баярт М.Тэтчерийн охин Кэрол харагдаагүй байна. Хатагтай Тэтчерийн охин ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байдгаас ойн баярт нь ч ирээгүй бололтой.


Сүүлийн 10 жилийн дотор хэд хэдэн удаа харваж, бие тэнхээ нь дордсон Маргарет Тэтчерийн хувьд гэртээ өөрийн дуртай түшлэгт сандал дээрээ суугаад сонгодог хөгжим сонссоор өдрийн өнгөрүүлдэг болсон хэмээн түүний ойр дотныхон хэвлэлд ярьжээ. Түүний нөхөр сэр Дэнис есөн жилийн өмнө хорвоог орхисон юм.

2012 он

1988 он

1988 он
0 Сэтгэгдэл
























