“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Ерөнхийлөгчөө танилгүй гал нээжээ
Мавританы Ерөнхийлөгч Мохамед Оулд Абделазиз бууны суманд өртөн шархджээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн шарх хөнгөн учир амь насанд нь аюулгүй, одоо нийслэл хотынхаа цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна гэж албаныхан мэдэгджээ.
Мавританы Харилцаа холбооны сайдын мэдэгдсэнээр армийн нэгэн албан хаагч алдаа гарган Ерөнхийлөгчийн цувааг танилгүй гал нээсэн аж. Гаранд шархдсан М.Абделазизын бие сайн, тэр өөрөө босч явж чадаж байгаа гэж албаныхан мэдээлж байна.
М.Абделазиз 2008 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан юм. Түүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход өрсөлдөгчидтэй тохиролцон төрийн тэргүүний суудалдаа үлдсэн билээ.
Мавританы Ерөнхийлөгч Мохамед Оулд Абделазиз бууны суманд өртөн шархджээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн шарх хөнгөн учир амь насанд нь аюулгүй, одоо нийслэл хотынхаа цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна гэж албаныхан мэдэгджээ. Мавританы Харилцаа холбооны сайдын мэдэгдсэнээр армийн нэгэн албан хаагч алдаа гарган Ерөнхийлөгчийн цувааг танилгүй гал нээсэн аж. Гаранд шархдсан М.Абделазизын бие сайн, тэр өөрөө босч явж чадаж байгаа гэж албаныхан мэдээлж байна.
М.Абделазиз 2008 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан юм. Түүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход өрсөлдөгчидтэй тохиролцон төрийн тэргүүний суудалдаа үлдсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























