Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан болон менингококкын өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-д улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад батлагджээ. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага өндөр байгааг дараах байдлаар сэрэмжлүүллээ.

ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр "Хөдөө орон нутгаас буюу Өмнөговь аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд эхэллээ. Өмнө нь мэдээлж байсан Чингэлтэй дүүргийн тохиолдлын давхар судлалынхаа тандалтуудаа хийгээд вакцин, хими, сэргийлжүүлэлтээ хийгээд дууссан. Одоо тэндээс бүртгэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Сургуулиуд дээр Цагаан сарын золголт их хийсэнтэй холбоотойггор улаанбурхны хавьтлуудын ХӨСҮТ-д ирэх тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, 23 болон Эхлэл сургуулиас ирж байгаа сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажиж байна. Иймд эцэг, эхчүүд болон ард иргэд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөгөө, зөвлөмжүүдийг сайн дагаж мөрдөөрэй. Улаанбурхан өвчнөөр өвдөж буй хүмүүсийг нас бүлгээр нь харвал бага насны болон вакциныхаа I, II тунгаас хоцорсон хүүхдүүд байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг нягтлах, ямар нэгэн шалтгаанаар вакцинаас хоцорсон нөхөн дархлаажуулалтад хамруулаарай" гэлээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан