Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

“Нийслэл Ротари”, Хонконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавхи бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд манай улсад протез, ортопедийн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд болон Хонконгийн Ротари клубын гишүүн, хүүхдийн ортопед, согог заслын эмч Лию Кинг Лок, согог засалч Анн Вонг, Хонконгийн Ротари клубын гишүүн, Монголын сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шилла Пүрвэс нарын мэргэжилтнүүд оролцсон байна.

Манай улсад бэлтгэдэггүй протез, ортопедийн эмч, согог заслын ортопедийн техникчдийг бэлтгэх сургалтыг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран зохион байгуулах юм байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дутагдалтай байгаа хүний нөөцийг хэрхэн бэлтгэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр харилцан ярилцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан