Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ажил олгогчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас даатгуулагчдад сөрөг үр дагавар учирдаг

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Шимтгэл, хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд 21 аймаг, 9 дүүргийн  газар, хэлтэс, тасгийн дарга нар болон хамралт, орлого, шимтгэлийн өр хариуцсан байцаагч, хуулийн мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгууллаа.

Ажил олгогч хуульд заасан хугацаандаа сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь эргээд даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг  авч чадахгүй, хохирч үлдэх эрсдлийг дагуулдаг. Тиймээс НДЕГ-ын дарга Б.Батжаргал шимтгэлийн өр үүсч байгаа шалтгаан нөхцлийг судалж, шимтгэлийн өрийг барагдуулах чиглэлээр дараах үүрэг даалгаварыг өглөө. Үүнд:

1. Ажил олгогчтой уулзалт зохион байгуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийн хамгийн их өртэй байгаа салбарт анхаарлаа хандуулж, хууль тогтоомжийн дагуу өр барагдуулах ажлыг зохион байгуулах;
2. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг шинээр үүсгэхгүй байхад анхаарах, өнгөрсөн оны хуримтлагдсан өрийг 50 хувиар бууруулах;
3. Хамралт, орлого, шимтгэлийн өр хариуцсан байцаагч нар ёс зүйтэй, хууль тогтоомжийг чанд сахиж ажиллах зэрэг болно.

Мөн  хамралт, орлого, шимтгэлийн өр хариуцсан байцаагч, ажилтнуудыг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны судлаачдаас шимтгэлийн өр, авлагын менежментийн  чиглэлээр сургалтад хамруулж, зөвлөгөө авах шийдвэр гаргалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан