Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нялх үрийнхээ гарыг супер цавуугаар хананд наасан эмэгтэй 99 жилийн ял авлаа

АНУ-ын Даллас хотын шүүхээс нэгэн харгис эхэд 99 жилийн ял оноолоо. Элизабет Эскалона хэмээх 23 настай эмэгтэй өөрийнхөө хоёр настай бяцхан охиныг харгисаар зодож, гарыг нь хананд цавуугаар нааж орхисон байна. Тэрээр охиныхоо гэдэс рүү өшиглөж, сүүний шилээр цохиж,  дараа нь гарт амархан наалддаг супер цавуугаар бяцхан гарыг нь хананд наасан гэж хүүхдүүд нь цагдаад ярьжээ. Энэ харгис явдлын улмаас охин хэдэн өдөр комд орсон бөгөөд цавуунд наалдсан арьсыг нь авах шаардлагатай болсноос гадна тархиндаа гэмтэл авч, хавирга нь хугарч, биедээ өдий төдий шарх сорвитой үлджээ. Шүүхээс  Эскалонад ял оноохын өмнө охиных нь бөөн шарх сорви болсон биений зургийг үзүүлэхэд тэрээр уйлж, харж чадахгүй хэмээн гуйжээ. Гэвч шүүгч түүнийг “Хэрэв та ийм хэрэг хийж чадсан л юм бол, харж бас чадах ёстой” хэмээн харуулаад эцэст нь ялын тогтоол уншсан гэнэ. Э.Эскалона "Таван хүүхэд өсгөх гэж асар их стресст ордог учир уурандаа ийм хэрэг хийсэн. Хоёр дахь боломж олгооч" гэж шүүхээс гуйхад шүүгч хариуд нь “Хүн төрөлхтөнд амьдралынх нь өдөр бүр тулгардаг энэ асуудлаас таны бэрхшээл юугаараа өөр болохыг тайлбарлаад өгөхгүй юу” гэсэн байна.
Таван хүүхдийн эх болсон энэ бүсгүй зан аашийн доголдолтой, хар тамхи хэрэглэдэг нэгэн бөгөөд шүүхээс түүнд ял оноосны зэрэгцээ уураа хэрхэн барихыг заах сэтгэлзүйн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр багаасаа л гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй холбогдож, 11 наснаасаа хар тамхи хэрэглэж эхэлснээ шүүх хурлын үед хүлээсэн бөгөөд 12-тодоо ээжийгээ зодох гэж оролдож, 14-тэйдөө анхныхаа хүүхдийг төрүүлж байжээ. Тэрээр амьдралаа залгуулах мөнгө олох гэж ихээхэн бухимддаг байсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч цагдаад баригдах хүртлээ өдөрт хоёр удаа марихуан татах хэмжээний мөнгөтэй байсан гэнэ.
Ийнхүү эх хүнд баймгүй харгис авир гаргасан энэ эмэгтэй бүхэл амьдралаа торны цаана өнгөрүүлэх болоод байгаа бөгөөд 45 жил ял эдэлсний дараа л түүнийг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг ярих боломжтой гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
zuragtaar garaad bsan mongol huuhen yasan be huuhdee aimaar zodchihson bsan sh dee
адгуус
Хамгийн их уншсан