Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монгол Улс “Энэтхэгийн олон улсын хөгжим бүжгийн 10 дахь удаагийн фестиваль”-д оролцлоо

Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 10 дахь удаагаа зохион байгуулж Хөгжим бүжгийн наадамд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Руандагийн Бүгд Найрамдах Улс, Малайз, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Фижи улс зэрэг нийт 11 улсын 100 гаруй уран бүтээлч оролцсон.

Тус наадам нь 2025 оны хоёрдугаар сарын 20-27-ны өдрүүдэд БНЭУ-ын 9 хотод зохион байгуулагдсан.

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрын Бүжгийн багш П.Энхтуяагаар ахлуулсан Үндэсний бүжгийн “Хангай Ханы Эгшиглэн” хамтлаг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лакнау, Праяаграж, Жамму, Дели хотуудад зохион байгуулагдаж буй “Энэтхэгийн Олон Улсын Хөгжим Бүжгийн 10 дахь удаагийн Фестиваль”-д амжилттай оролцлоо.

Монгол Улсаас оролцсон баг бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн Оргийн нэрэмжит Алтангадас одонт Хөгжимт Драмын театрын гоцлол бүжигчин Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Хишигтогтох, бүжигчин Ж.Сандагдорж, Баянхонгор аймгийн Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт Драмын театрын гоцлол бүжигчин Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Т.Энхтуяа, гоцлол бүжигчин Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан В.Батбямба, Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрын бүжигчин П.Баттуул, Н.Лхагвабаяр нар багтжээ. 

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан