Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хичээлийн жилийн бүтцийг эрт зарлаж бэлтгэл зарлах зорилготой байгаа. Мөн аз жаргалтай нэгдүгээр сарыг Засгийн газраас зарлана. Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг гаргаснаа танилцуулж байна. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн аймгийн гэсэн ялгаатай. Яагаад гэвэл нийслэл хүн ам төвлөрсөн агаарын бохирдол түгжрэлтэй. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг. Гэхдээ хичээл орж эхлэх хугацаан адилхан байдаг.

2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй явсан. Энэ явцад бид таван долоо хоног бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл тохиодог.

2025-2026 оны хичээлийн жил 3 улирлын бүтэцтэй явна. Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Нийт 6 долоо хоног амрах нөхцөл бий болгож байгаа нь түгжрэлийг бууруулж, хүүхдүүд ханиад томуу тусахгүй. Дэгдэлтийг багасгана. Ингэснээр зургаан долоо хоногийн хугацаанд амралт үргэлжилнэ. Зуны амралтын хувьд долоо хоногоор хойшилж байна" гэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан