Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
СЭЛЭНГЭ АЙМАГТ БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

 

 🔹”Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг үе шаттай байгуулж буй билээ. Энэ ажлын эхлэл болгож, Баянгол, Налайх дүүрэгт Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсан бол Сэлэнгэ аймагт сорилын шинэ төв үүдээ нээлээ.

🔹Арга хэмжээний нээлтэд Биеийн тамир, спортын улсын хорооны БТБХХ-ийн дарга О.Баасан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

 

🔹Энэ үеэр БТСУХ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан хэлсэн үгэндээ “Энэ сорилын төвийг бий болгосноор иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлно. Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэгтэй болно" хэмээн тодотгов. 

 

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар:

Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох

Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх

Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох

Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх

Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх

Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.

🔹Цаашид энэ онд улсын хэмжээнд нэмж сорилын нэг төвийг байгуулах ба Архангай аймагт нээхээр зэхэж байна.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:

📌Цусны даралт хэмжигч,

📌Зүрхний цохилт хэмжигч,

📌Биеийн өндөр хэмжигч,

📌Биеийн бүтцийг тодорхойлогч,

📌Гарын булчингийн хүчийг хэмжих,

📌Их биеийн булчингийн хүчийг хэмжих,

📌Хөлийн булчингийн хүчийг хэмжих,

📌Биеийн уян хатан байдлыг хэмжих,

📌Хурдны чанарыг хэмжих,

📌Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,

📌Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан