Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 81,3 мянган иргэн сонирхжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийг энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа амжилттай зохион байгуулагдсан.Энэхүү фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулснаараа онцлог байсан аж.“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Яамны харьяа соёл, урлагийн байгууллагууд, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Аймгуудын ССАЖЗГазраас тоглолт, арга хэмжээ, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд нийт 81,3 мянган иргэн оролцсон талаар Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээллээ.Монгол түмний соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг олон нийтэд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, зохион байгуулагчид болон фестивалийг зорин ирсэн  байна.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан