Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ

НҮБ-ын хүн амын сан, Эрүүл мэндийн яам болон Боловсролын ерөнхий газартай хамтран “Боловсролын сургалтын байгууллагад суурилсан дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай“ Эрүүл мэндийн сайдын А/484, Боловсролын сайдын А/231 дүгээр хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах.  Мөн хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд орон нутагт техник арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор Өвөрхангай аймгийн төв, Хужирт, Бат-Өлзий, Богд, Баянхонгор аймгийн төв, Баянлиг, Баянговь сумдад ажиллалаа.

2012 оноос хүний папилламо вирусийн дархлаажуулалтыг манай улсад хоёр аймаг, хоёр дүүрэгт эхэлсэн. Хүний папилламо вирус вакцин нь заавал хийх дархлаажуулалтад 2023 онд батлагдан, 13 вирусийн эсрэг есөн вакцинаар дархлаажуулж байна.

Сургуульд суурилсан дархлаажуулалтыг байнгын, түр цэг, явуулын гэсэн 3 хэлбэрээр зохион байгуулалтыг хийж, бичил төлөвлөгөө гарган бэлтгэл ажил ханган, 22 байнгын, 5 явуулын, 31 түр цэгээр хамруулан ажилласан байна.

  • Өвөрхангай аймаг – 32 хувь
  • Бат-Өлзий сум – 39,7 хувь
  • Хужирт сум – 30.6 хувь
  • Богд сум – 20 хувь
  • Баянхонгор аймаг – 44,1 хувь
  • Баянлиг сум – 58,3 хувь
  • Баян-Овоо сум – 40 хувь тус тус хамрагдалтай байна.

Энэ үеэр аймаг, сумын удирдлагууд, эрүүл мэндийн ажилтнууд, сургуулийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл, Насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтантай уулзаж, дараах чиглэлээр цаашид ажиллах санал солилцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан