Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Завхан аймагт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг төлөөлж Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа үг хэлж, хэлэлцүүлэгт оролцлоо.


Энэхүү хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд 6 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 150 гаруй багш нарыг чадавхжуулан, бэлтгэж эхлээд байгаа ба ирэх зургадугаар сар хүртэл 5000 сурагчийг хамруулахаар зорьж байна. Завхан аймгийн хувьд 354 сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх 12 багшийг сургагч багшаар бэлтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан