Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ

Голомт банк бизнес эрхлэгч иргэд, хувь хүмүүсийг бүх талаар дэмжин тэдэнд тусгайлан зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгодог. Үүний нэг нь мерчантын үйлчилгээ бөгөөд бид энэ удаа ПОС мерчант үйлчилгээний хэрэглэгч иргэн танд зориулсан урамшуулалт аяныг ИзиПэй ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2025.12.15-ныг дуустал үргэлжлэх “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяны хүрээнд NEWLAND брэндийн бүх төрлийн ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан орлогын гүйлгээнд сугалаа болон худалдан авалтын купон олгох болно.

Аяны азтануудыг улирал бүр Golomt Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд та манай хуудсыг даган урамшуулалт аяны талаар мэдээллийг цаг тухай бүр авах боломжтой. Бид “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяныг 2024 онд мөн хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд Гадаадад аялах эрх, Автомашин, Samsung galaxy A14 гар утас болон Хадгаламжийн эрхийн бичгийн нийт 62 азтаныг тодруулж, урамшуулсан байна. Голомт банк нь дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, НӨАТ-ын баримт хэвлэх, QR, контактлесс, картын төлбөр тооцоог хүлээн авах боломжтой ПОС төхөөрөмжийг танд санал болгох тул та Голомт банкны мерчантын хэрэглэгч болоод “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяндаа хамрагдаарай.

Урамшуулалт аяны бяцхан санамж:

- Супер азтануудыг шалгаруулах шууд дамжуулалтын үеэр 4-р улирлын 5 азтаныг хамтад нь шалгаруулна.
-Супер азтан шалгаруулахдаа сүүлийн 3 сар идэвхтэй гүйлгээ хийсэн нийт мерчантуудаас азтаныг шалгаруулах бөгөөд сүүлийн 3 сар гүйлгээ хийгээгүй мерчантууд супер азтан шалгаруулах хөтөлбөрт хамрагдахгүй.
-Зөвхөн Голомт банкны дансанд мерчантын орлогоо авдаг харилцагчдад купон олгоно.
- Купоны доод үнийн дүн 10,000₮ байна.
- Купон худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ашиглана. Хэрэв та “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аяны хүрээнд өөрт сугалаа үүссэн эсэхээ шалгахыг хүсвэл SocialPay аппликэйшний Лояалти цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн шалгаарай.Мөн аяны талаар сонирхсон мэдээллээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан