Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, Даян дэвжээний бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа үзүүрлэв.Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Эв Монгол клуб, Мөнх Өсөх Зам ХХК-ий бөх, сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, АвДС-мйн бөх, сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Эв Монгол клуб, Загварлаг Шоп ХХК-ий бөх, сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа.Аравт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Төвийн заан Н.Батбилгүүн, Завханы заан Д.Мөнхтулга, Ховдын заан Б.Баярмагнай, Завханы заан Б.Буяндорж нар үлдэв.Тарвалин хийд болон Сүлд ТВ-ээс уламжлалын дагуу шөвгийн гурван бөхөд бай шагналыг гардуулсан юм.Өнөөдөр 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаантай.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан