БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр,
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх,
- Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ,
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт, цуглуулалтыг эрчимжүүлэх,
- Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж, цэвэрлэх,
- Сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэх, засварлах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлын дагуу нийт 12.752 аж ахуй нэгж, байгууллагын 34.957 ажилтан, албан хаагч, иргэн цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 12.036.116 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Тодруулбал, төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан албан хаагч, 11.127 ААНБ-ын 23.397 ажилтан, 1196 СӨХ-ны 4860 ажилтан, иргэн, хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3500 гаруй ажилчин бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон байна.



Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
0 Сэтгэгдэл
























