Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдөе” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-23-нд зохион байгуулж, өчигдөр тус наадмын хаалтын ёслол болов. Ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, нийслэл, аймаг, дүүргийн биеийн спортын газар, хороодын дарга нар оролцлоо.Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Милан-Кортино-2026” өвлийн олимп, паралимпын наадмын өмнөх жил зохион байгуулагдсан энэхүү наадамд бахдам амжилт үзүүлсэн шилдгийн шилдэг өсвөрийн тамирчиддаа цаашдын спортын замналд нь амжилтын дээдийг хүсэе. Та бүхний дунд Монгол Улсын ирээдүйн тив, дэлхийн, олимпын аваргууд зогсож байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Тус наадмын аймгуудын багийн нийлбэр дүнг Б.Баярсайхан даргатай Хөвсгөл аймаг 20 алт, 21 мөнгө, 20 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол дүүргүүдээс Д.Отгонсүрэн даргатай Баянзүрх дүүргийн баг 8 алт, 2 мөнгө, 12 хүрэл медальтайгаар тэргүүн байр эзлэв. Энэ удаагийн наадамд найман спортын 80 зай, ангилалд 22 багийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Наадмын онцлох мэдээллээс дуулгахад, анх удаа орон нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж, тусгай олимпын спортын хоёр төрөл энэ наадмын хөтөлбөрт багтаж, Баян-Өлгий аймгаас Монголын хүүхдийн өвлийн спортын наадамд анх удаа тамирчинаа илгээж, улсын дээд амжилт олноор төрж,  Хөвсгөл аймаг хамгийн олон медаль (61) гардаж, хамгийн олон тамирчныг Орхон аймгаас оролцуулсан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан