Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгараад байгаа.Энэ дагуу ЖАЙКА-гийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт зургаан ажлыг хийж гүйцэтгээд байна.

Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 метр тутамд 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн.Тэгвэл метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг яам, мэргэжлийн холбоод дэмжлээ.Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/09 тушаалаар байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хурлаар “Духуа Инженеринг” ХХК, “Солонгосын төмөр зам” ТӨХК, “Кореа нейшнл рейлвэй” ХХК, “Сүсон инженеринг” ХХК-ийн түншлэлийн боловсруулсан “Метро”-г барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэж дэмжлээ.Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, Төмөр зам, далайн тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн 2025 оны 01 дүгээр хурлын зөвлөмжийг дээрх төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон болон төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөлд тусган ажиллахыг зөвлөжээ.Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.

Эх сурвалж: ЗТЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан