Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Илгээмжээр мансууруулах эм нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж байна

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээ үзүүлэгч иргэн, ААН-ийн төлөөллүүд”-тэй уулзалт зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Улс хоорондын шуудан илгээмж, карго ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж буй нь цөөн хүн амтай манай улсын хувьд аюул учруулж болзошгүй байгаа талаар уулзалтад оролцогч талууд хэлэлцэв. Тодруулбал, сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 76 гэмт хэргийн 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар, үлдсэн 50 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг тус тус эзэлж байна.

Гаалийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдийг орчин үеийн рентген, тоног төхөөрөмж болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис  илрүүлэх зориулалт бүхий тандагч багаж хэрэгслээр хангахыг зорин ажиллаж байна.

Тагнуул, Цагдаа, Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй чиглэл, урсгалд хамтран хяналт тавин ажиллаж тодорхой үр дүн гарч байгаа ба энэ оны эхний 2 сарын байдлаар гаалийн байгууллага 4 удаагийн үйлдлийг илрүүлж, хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мансууруулах бодисын хор хөнөөл, гадаад, дотоодын нөхцөл байдлыг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгт иргэдийг холбогдохоос урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, шаардлага, тулгарч байгааг онцолж цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан