Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож буй.

Тэгвэл энэ удаад гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байранд байрлах Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүллээ.

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин” сонголтыг хийх бөгөөд хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдэгдэл очсоны дараагаар киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох юм.

Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хүсэлт илгээсэн иргэн/ нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг оруулах бөгөөд тухайн утасны дугаарт нэг удаагийн код ирснээр баталгаажуулалт хийгдэж систем рүү нэвтэрнэ. Ингэснээр гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2-5 минутыг дотор хурдан шуурхай, газар дээр нь хэвлэн авах боломж бүрдэж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан