Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байна

Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах эмчилгээ, оношилгооны арга аргачлалыг стандарт хэлбэрээр бус эмнэлзүйн заавар хэлбэрээр батлах шаардлага үүсээд байна. Цаашид  эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг хоорондын  давхцалыг арилгах, шинэчлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, стандартыг батлуулах процесст төрийн оролцоог багасгах, стандартын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах талаар саналыг стандартын эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт  дэвшүүллээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн,  болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан