Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Баянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. 

Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэсэн. 

Тус барилгад 2025 оны хоёрдугаар сарын 17-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд ”Голден лайт дизайн” ХХК-ний зураг төслөөр “Голдэн Лайт Групп” ХХК угсралтыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан