Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Г.Гантуяа: 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн ЭЕШ өгч болно

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлж байна. Энэхүү шалгалттай холбоотой Боловсролын сайд П.Наранбаяр тушаал гаргасан.  Тодруулбал, Журамд өөрчлөлт  оруулах тухай 2025 хоёрдугаар сарын 14-ний А69 дүгээр тушаал гаргасан байна. 2026 оныд өөрчлөгдөж байсан элсэлтийн шалгалтын  энэхүү журмыг бид хэрэгжилтийг нь 2028 он хүртэл хойшлуулж байна. Мөн 10 дугаар ангид хүүхэд орж ирээд монгол хэлний босго шалгалтаа өөрийнхөө боломжтой үед өгч болох боломжоор хангаж байна. Хүүхэд ээлтэй байдлаар шийдэж байна. 2028 он хүртэл бэлтгэлээ хангаж дуустал, багш нарын хангалт, сургалтын агуулгаа шинэчилж дуустал элсэлтийн шалгалтын журмыг хуучин явагдана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.

Боловсролын үнэлгээ төвийн захирал Г.Гантуяа: Энэ удаагийн элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхэлж  байна. 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд  дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулагдах элсэлтийн шалгалтаар Монгол хэл бичгийн шалгалт  өгч болно. Хэрэв монгол хэл бичгийн шалгалтад босго оноо нь 400 хүрчих юм бол энэ шалгалтын дүнгээ цаашид ашиглаад явах боломжтой. Харин 400 оноодоо хүрээгүй бол 12 дугаар анги төгстлөө өгөх боломжоор хангаж байгаа. 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд  Монгол хэл бичгийн элсэлтийн  шалгалтаа өөрсдийн хүсэлтээр өгөх тохиолдолд эцэг  эх нь төлбөрийг нь хариуцна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан