Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
БНСУ гадаадын оршин суугчдад зориулсан цахим үнэмлэх нэвтрүүллээ

Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суудаг гадаадын иргэд цахим оршин суух үнэмлэх авах боломжтой боллоо.

Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр 14 ба түүнээс дээш насны гадаадын иргэд ухаалаг гар утасны тусламжтайгаар цахим оршин суух үнэмлэх авах боломжтой байна. Тус цахим үнэмлэх нь хуулийн дагуу биет үнэмлэхтэй адил хүчинтэй бөгөөд төрийн байгууллага, эмнэлэг, хүнсний дэлгүүр зэрэг олон газарт ашиглах боломжтой юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь томоохон банк, санхүүгийн байгууллагууд болон холбогдох агентлагуудтай хамтран санхүүгийн үйлчилгээг зайнаас авахад мөн тухайн цахим оршин суух үнэмлэхийг биеийн байцаалт болгон ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгогдсон  оршин суух үнэмлэхүүд нь холбогдох мэдээллийг нэгтгэсэн схем бүхий чип (IC) -тэй байх тул иргэд цагаачлалын албанд очих шаардлагагүйгээр ухаалаг гар утасны тусламжтайгаар  цахим үнэмлэхийг шууд авах боломжтой байна. Харин уг хугацаанаас өмнө олгогдсон биет оршин суух үнэмлэхтэй бөгөөд шинээр цахим үнэмлэх авах хүсэлтэй хүмүүс нь цагаачлалын албанд өөрийн биеэр очиж, код (QR) уншуулах шаардлагатай юм.

Түүнчлэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хүний хувийн мэдээллийг хамгаалах, хууль бусаар ашиглагдахаас сэргийлэхийн тулд блокчейн зэрэг нууцлалтай дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Цахим үнэмлэх нь зөвхөн тухайн хүний нэр дээр бүртгэлтэй нэг л төхөөрөмжтэй холбогдох зохицуулалттай байх юм.

Энэхүү шинэчлэл нь гадаадын иргэдэд илүү хялбар, хурдан үйлчилгээ үзүүлэхээс гадна цахим шилжилтийг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан