Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн хуралд илтгэгчээр оролцож байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 12-13-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн бүсийн төв болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хамтран зохион байгуулж буй “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засаг, төсвийн бодлогын сорилтууд, хэтийн төлөв” сэдэвт хуралд урилгаар оролцож байна. Тэр бээр “Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёрдугаар хуралд илтгэгчээр оролцож байна.

Ази-Номхон далайн орнууд нь байгалийн гамшигт маш их өртдөгийн дээр цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан томоохон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ч жил бүр нэмэгдэж байна. Энэ нь тухайн бүс нутгийн бараг бүх улс оронд сөргөөр нөлөөлж буй юм. Тийм ч учраас энэ удаагийн хуралдаанаар дасан зохицох стратегийн дутагдлыг арилгахад төсвийн бодлого, тогтолцооны гүйцэтгэх үүрэг, гамшгийн өмнөх хөрөнгө оруулалт, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх, мөн бүс нутгийн санаачилгуудыг сайжруулах хүрээнд гамшигт өртөмтгий орнуудын туршлагаас суралцах зэрэг сэдвээр өргөн хүрээнд хэлэлцэж байна. 


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэхүү айлчлалынхаа үеэр ОУВС-ийн Дэд тэргүүн Кенжи Окамура, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака, Японы Төв банкны Ерөнхийлөгч Казүо Үэда, Солонгосын Хөрөнгийн Удирдлагын Корпорацын дарга Нам Жү Квон нартай мөн албан уулзалт хийнэ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан