Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үр дүнд төрийн өмчит компанийн реформын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн SDG Impact Standards буюу Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартыг Төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Төрийн өмчит компаниуд эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлснээр нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтууддаа хүрэх нөхцөл бүрдэнэ.

Матилда Димовска мөн хөгжлийн AGENDA 2.0 буюу ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт, хиймэл оюуны шилжилтийн хүрээнд Монгол Улсын засгийн газартай улам нягт хамтран ажиллахдаа итгэлтэй буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан