Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл  хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа. Төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.

“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавих шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дээд боловсролтой байхЭрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
  • Цэргийн алба хаасан байх
  • Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
  • Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
  • Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.


Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
  • Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
  • Иргэний үнэмлэх;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
  • Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
  • Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
  • Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

 

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Бүрдүүлсэн баримт бичгийг 2 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 2 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

  • Шалгалт өгөх хуваарийг 3 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ТАЗ-ийн салбар комиссоос утсаар холбогдож, шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.
  • Бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтад иргэний үнэмлэхээ авч очихыг анхаарна уу!

БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ.
https://exam.csc.gov.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан