Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурал боллоо. Монгол Улсад өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсөвд зарцуулдаг ч ажилгүйдэл, ядуурал буурч, үр дүн гарсангүй.

Шалтгаан нь халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хуучирсан, цаг үеийн шаардлага хангахгүй байна.Цаашдаа хөтөлбөрүүдээ шинэчлэх, орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулж, иргэдийн мэргэжлийн ур чадварын зөрүүг арилгах, бүтээмж өндөр байлгах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн.

Түүнчлэн их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлого, статистикийг боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, эрхзүйн орчноо шинэчилнэ. 2024 онд Улаанбаатар хотын 4 цэгт нээсэн хөдөлмөр эрхлэлтийн JobCenter төвийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай уялдуулна.

Мөн энэ оноос 21 аймагт байгуулахаар төлөвлөж байна. Цаашдаа хүнсний эрхийн бичгээс татгалзаж хөдөлмөр эрхэлж буй зорилтот бүлгийг түлхүү дэмжиж, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад ач холбогдол өгнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан