Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Шавь нарийнхаа хамт зурж, бүтээж суух мөч хамгийн сайхан

П.ЛХАГВАЖАРГАЛ

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн дүрслэх урлагийн багш Э.Лхагвабаяр болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

-Энэ мэргэжлийг хэрхэн сонгов. Мэргэжлийн тань хамгийн сайхан, үнэ цэнтэй зүйл юу вэ?

-Би унаган хөдөөний хүүхэд. Багаасаа зурах дуртай байлаа. Хөдөөний айлууд 12 жил, найман шарга морь, таван хошуу малын зурагтай гоё хатгамлаар гэрээ чимнэ. Манай хойморт 12 жилтэй хатгамал байдаг байлаа. Түүнийгээ өөрт олдсон цаасан дээр зурна. Хоёр дүү маань сонирхоно. Булаалдана. Энэ хоёр байхгүй байсан бол улам гоё зурах байлаа гэж бодоод дахиад зурна. Харин сургуульд ороод өнгө будаг холиод жинхэнэ зураг зурж эхэлсэн. Тэр үед одоогийнх шиг зургийн уралдаан гэж элбэг болдоггүй байлаа. Дугуйлан дээрээ өөрсдөө сонирхлоороо зурж хадгална. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн арван жилээ төгсөөд МУБИС-д дүрслэх урлагийн багшийн ангид орж, энэ мэргэжлийн эзэн болжээ. Одоо зургийн дугуйлангийнхаа хүүхдүүдтэй цаг нарыг анзааралгүй, хүссэн зүйлээ дуртай өнгөөрөө зурж, бүтээж суух мөч хамгийн сайхан. Манай шавь нар өөрсдийн бодсон сэтгэсэн дүрслэлээ өнгө будаг хослуулж чадварлаг харуулж чаддаг. Тэдний гэгээлэг энэ ертөнцөөр аялах үнэхээр сайхан байдаг.

-Та хичээлээрээ хүүхдийн ямар чадварыг хөгжүүлэхийг зорьдог вэ. Зураг зурах нь ямар давуу талтай вэ?

-Зургийн хичээлээр хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээ хөгжиж, тэвчээр, орон зайн төсөөлөл, аливаа зүйлийг олон өнцгөөс харах чадварт суралцдаг. Ер нь аливаа  юмыг гэгээлэг, сайн талаас нь харах нь чухал гэж хэлдэг юм. Хүүхдүүд зураг зурж удаан хугацаагаар төвлөрч сурснаараа тэвчээртэй болдог. Ямар нэгэн хайрцаг, хэвшмэл ойлголтод баригдахгүйгээр өөрийн ертөнцийг бүтээж чаддаг онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан