Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг нутагшуулж эхэллээ

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлснээс хойш 2025 оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ. Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг.Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд  өчигдөр анхны хагалгаагаа амжилттай хийлээ.

Эрүүл байж, бусдад амьдрал бэлэглэж буй донорын элгийг хөнөөл багатай дурангийн аргаар тайрч авснаар донор маань хагалгааны дараа богино хугацаанд илаарших, биед үүсэх шархны хэмжээ жижиг болж гоо сайхны хувьд хохирол бага байх боломж бүрдэж байна.

Тус төвд хийгдэж буй анхны мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн мэс заслын зөвлөх профессор Kwang Woong Lee, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран хийж зөвлөн туслалаа.

Цаашид уг мэс заслыг бүрэн нутагшуулах зорилгоор ХСҮТ нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Профессор Kwang Woong Lee-ийн багийнхан 2015 оноос амьд донорт дурангийн аргаар баруун элэг тайрах мэс засал хийж эхэлсэн бөгөөд робот болон дурангийн аргыг ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэс заслын цөөхөн багуудын нэг юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан