Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Завхан аймаг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмжээ

Завхан аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 50 хувьтай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд танилцуулав.Харин бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч нийт хавдраар өвчлөгсдийн 85 хувь хожуу оношлогдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх танилцууллаа. Энэхүү судалгаа тоо баримт дээр тулгуурлан Увс, Завхан аймгуудад эмнэлгийн ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэж, хавдрыг бууруулах оновчтой, зөв төлөвлөлт хийхэд анхаарах санал зөвлөмж гаргаад байна.Тиймээс энэ чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд саналаа гаргаж хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болголоо.Завхан аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлсэн нь зонхилон тохиолдох ходоодны хавдрын өвчлөлийг бууруулах алхам болж байна. Таван аймагт ажиллах томилолтын баг маргааш Хөвсгөл аймагт ажиллана.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан