Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ

Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ болон харьяа байгууллагын удирдлагууд орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч буй болон ЭМЯ-аас хэрэгжүүлэх бодлого, Улаанбаатар хотын эмнэлгүүд орон нутгийн эмнэлгүүдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг тодорхой бодлого, шийдвэр, асуудлуудын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 04-нд Увс аймагт ажиллалаа.Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутаг руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Төвлөрлийг сааруулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зорилтод алхмуудын нэг нь аймгуудын БОЭТ болон Нэгдсэн эмнэлгүүдэд “Үндэсний баг” ажиллаж мэс засал, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, тухайн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд  онол практикийн сургалт хийх зарчмаар ажиллаж байна.Ингэснээр орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорьж лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж хүлээгдэл чирэгдэл үүсгэх, санхүүгийн дарамтад өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авах зэргийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.Энэ удаад Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн “Үндэсний баг”-ийн Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж 2025 оны 02 дугаар сарын 04-ний байдлаар нийт 98 удаагийн үзлэг хийн, хими бай эмчилгээний 17 асуудал шийдвэрлэж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлэн ажиллажээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан