Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Монголбанк: Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна

Зургийг: С.Батсайхан

Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны IV улирлын байдлаар 1.3 их наяд төгрөг байгааг Монголбанк мэдээллээ.Банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны IV улирлын байдлаар 1.3 их наяд төгрөг байгааг Монголбанк мэдээллээ. Өөрөөр хэлбэл банкнуудын ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн 3.7 хувийг эзэлж байна.Өнгөрсөн онд банкнууд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд хамгийн өндөр буюу 896.4 тэрбум төгрөг олгосон бөгөөд үүний дотор эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарт түлхүү олгосон байна. Мөн тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой, эко аялал жуулчлалын салбар болон агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх чиглэлд 162 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон нь бусад салбараас өндөр дүнтэй байгаа аж. Бохирдлоос сэргийлэх болон тогтвортой ус хаягдлын чиглэлд олгосон зээлүүд чанаргүй зээлийн ангилалд хамгийн өндөр буюу 6.4-6.8 хувийг эзэлж байгааг тайланд тодотгожээ.

Банкнууд 2030 он гэхэд ногоон зээлийн багцаа нийт зээлийнхээ 10 хувьд хүргэх зорилт тавиад байна. Банкнууд дотоод болон гадаад зах зээлээс ногоон зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлж буй ч энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд дутмаг байгааг Санхүүгийн Зохицуулах Хороо тодотгож байсан юм.   

Эх сурвалж: Bloomberg

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан