Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно

Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих асуудлаар мэдээллээ.Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээлэл цахим төлбөрийн систем 2015 оноос  хэрэгжиж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд нэг удаа нэмэгдсэн байдаг. Үүнээс хойш дахин өөрчлөлт ороогүй. Нийслэлийн ИХТ, НЗДТГ-ын санаачилгаар нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд таатай нөхцөлийг олгохоор үнэ тарифд өөрчлөлт оруулсан.  Энэхүү өөрчлөлт нь үнэ нэмэгдсэн гэсэн үг биш. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчиж байгаа тариф иргэн өдөрт 2 удаа 1000 төгрөгөөр зорчдог байсныг 4 удаа зорчих буюу иргэн тухайн өдөр дөрвөн удаа зорчиход 1000₮ байх, дамжин суулт 30 минутаар хязгаарладаг байсан бол шинэ тогтоолоор хугацаа хязгаарлахгүй болсон.Мөн дамжин суулт хийж дараагийн автобусанд суухдаа өөр чиглэлд суух ёстой байсан бол чиглэл харгалзахгүй болсон.

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр систем хэрэгжиж байгаа ба U-money картаа цэнэглээд ашиглах нөхцөл хэвээр юм. Төлбөрийн шинэ систем нь картаа худалдаж аваад уншуулах боломжтой. Нийслэлд 100 байршилд киоск машин байршуулсан. Энэхүү машинаас иргэд картаа худалдаж авах болон цэнэглэх үйлчилгээг авах боломжтой. Хэрэв нийтийн тээврээр олон зорчдоггүй иргэд карт авахгүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусандаа уншуулж болно. Мөн нийтийн тээврийн 100 зогсоолд лед самбар байршууллаа. Энэхүү самбарт дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, хаана хэдэн буудалд яваа, тухайн буудалд хэзээ ирэх зэрэг мэдээлэл байрших юм. Шинээр UBcard гар утасны аппликэйшн хийсэн бөгөөд ту аппликэйшнээс автобусны картаа цэнэглэх, нийтийн тээврийн хуваарь зэрэг нийтийн тээвэртэй холбоотой гомдол, санал хүсэлтээ илэрхийлэхээс авхуулаад бүх талын мэдээллийг авах боломжтой. Тус аппликэйшн маргаашаас ажиллаж эхэлнэ" гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
Хамгийн их уншсан