Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов

Боловсролын сайд П.Наранбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му нарыг хүлээн авч уулзлаа.Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд өнгөрсөн онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах шууд бус санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгсөн билээ.Уулзалтаар дээрх төслийг эхлүүлэхтэй холбогдуулан англи хэлний багш нарын түвшнийг сайжруулахад авах арга хэмжээний талаар санал солилцов.Энэхүү төслийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд англи хэлний багш бэлтгэх, давтан сургах, чадавхжуулахыг мэргэжлийн байгууллага хариуцан, НҮБ-ын Хүүхдийн сан хяналт тавих байдлаар оролцох нь зүйтэй гэсэн саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан