Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ

Нэгдүгээр сарын 31 нь Григорийн тооллын жилийн 31 дэх өдөр. Энэ өдрийг Австричууд тэнэмэл хүүхдийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Нэгдүгээр сарын 31-нд дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.


1862 онд: Одон оронч Альван Грем Кларк цагаан одой гараг болох "Сириус Б" гарагыг илрүүлжээ.


1865 онд: АНУ-ын Конгресс Үндсэн хуульд 13 дахь нэмэлт өөрчлөлт оруулснаар боол худалдаалах, худалдан авах эрх бүр мөсөн үгүй болжээ.


1915 онд: Болимовын тулаанд Германы арми дэлхийд анх удаагаа хорт хий ашиглав.


1945 онд: АНУ-ын армийн төв командлал дайны үеэр ноцтой алдаа гаргасан цэрэг Эдди Словикийг цэргийн хээрийн шүүхээр оруулж цаазаар авчээ.


1950 онд: АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман гидрогений тэсрэх бөмбөгийг турших, хөгжүүлэх шийдвэр гаргав.


1968 онд: Сайгон дахь АНУ-ын элчин сайдын яаманд Вьет Конгын дайчид халдав.


1971 онд: Сансарын нисэгч Алан Шепард, Стюарт Рооза, Эдгар Митчелл нарын багтсан Аполло 14 хөлөг сарыг судлах зорилгоор хөөрчээ.


2009 онд: Кенийн газрын тосны агуулах дэлбэрч 113 хүн амиа алджээ. Үүнээс нэг өдрийн дараа Найроби хот дахь Накуматт дэлгүүрт гал гарч 25 хүн амиа алдсан юм.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
Хамгийн их уншсан