Нэгдүгээр сарын 29 нь Григорийн тооллын жилийн 29 дэх өдөр. Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

757 онд: Ан Лүшанаар удирдуулсан босогчид Танг эзэнт гүрний хаан Яаны эсрэг бослого дэгдээв.
![]()
1814 онд: Францын эзэнт гүрний арми Орос, Пруссийн цэргийн нэгдсэн хүчийг Брьеннегийн тулаанд буулган авав.

1819 онд: Британийн аялагч Стемфорд Раффлес Сингапурын газар нутгийг нээжээ.

1845 онд: Алдарт зохиолч Эдгар Аллан Погийн "Хэрээ" тууж Нью-Йорк хотын "Үдшийн толь" сонинд анх удаагаа хэвлэгджээ.

1886 онд: Зохин бүтээгч Карл Бенц шатахуун хөдөлгүүртэй автомашин зохион бүтээж, патентлуулав.

1936 онд: Америкийн бейсболын спортын аугаа тоглогчдыг мөнхжүүлэх зорилгтой "Бейсболын алдрын танхим" нээгдэж, анхны нэр дэвшигчдээ бүртгэв.

1967 онд: Хиппи урсгалын мандалтын үе эхлэв. Энэ үед Жанис Жоплин, Грейтфул Дид, Аллен Гинсберг нарын зэрэг уран бүтээлчдийн нэр хүнд улам өссөөр байсан юм.

1991 онд: Хажигийн тулаан эхэлснээр Персийн булангийн дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй.

1996 онд: Францын ерөнхийлөгч Жак Ширак Францыг цөмийн зэвсэггүй бүс нутаг болсныг албан ёсоор зарлав.

2002 онд: АНУ-ын ерөнхийлөгч Жорж В.Буш албан ёсны илтгэлдээ Ирак, Иран, Хойд Солонгосыг "Терроризмыг хөхиүлэн дэмжигчид" хэмээн мэдэгджээ.

2017 онд: Канадын Квебек мужийн Сейнт-Фой хотын нэгэн сүмд Александр Биссонетт гэгч халдаж, зургаан хүн амиа алдан, 19 хүн шархаджээ.























